Огцруулах асуудлаар МАН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн У.Уянга нарын 19 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах саналыг хэлэлцэв. Асуудлыг хэлэлцэх үед МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах үндэслэлийг намын бүлгээрээ хэлэлцэж, шийдвэрлэх ёстой хэмээн тав хоногийн завсарлага авлаа. Ингэснээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал ирэх долоо хоногт хэлэлцэгдэхээр хойшиллоо.
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээг Дубайд байгуулсан нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монгол Улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан хэмээн үзэж буй юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ