Ч. Сайханбилэгийг огцруулах асуудал наймаа биш
2016-01-21

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хэлэлцлээ.  Ерөнхий сайдыг огцруулах саналыг УИХ-ын гишүүн Г.Уянга танилцуулсан юм. Тэрбээр:

 

-Өнөөдөр өглөөний Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдээгүй байсан учир нь хуралдааны танхимд ирээгүй. Ерөнхий сайдыг огцруулах саналд надаас гадна 19 гишүүн гарын үсэг зурсан. Би тэр гишүүдтэйгээ хамт байнгын хорооны ирц бүрдмэгц  хуралдаанд оролцоход бэлэн байсан. Нөгөө талаас энэ санал наймаа тохирооны чухал хэрэгсэл болчихоод байгаа юм байна. Эвслийн бүлгийн дарга Шадар сайд болох ёстой. Тийм учраас гарын үсэг зурсан гурван гишүүн саналаа татаач ээ гэсэн санал тавьсан. Бид санал нийлэхгүй байгаа. Энэ бол хэн нэгний албан тушаал наймаалцах хэрэгсэл биш. Энэ бол Монгол Улсын эрх ашгийн тухай зарчмын асуудлыг бид ярьж байгаа. Бүх асуудал хууль ёсны дагуу явах нь зүйтэй гэж бодож байна. Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай орон. Асуудлыг олонхиороо шийддэг. Тийм учраас бүх түвшиндээ энэ зарчмыг барьж байх хэрэгтэй гэдгийг эхлэн онцолсон юм.

 

Дараагааар нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлдээ  “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн  орд газрыг ашиглах нэг тал “Туркиз хилл” болон  “Рио тинто” компанитай Оюутолгойн далд уурхайн  бүтээн байгуулалтын төлөвлөгөө гэгчид Засгийн газар гарын үсэг зурахдаа УИХ-д мэдээлэлгүйгүйгээр, далд уурхайн санхүүжилт нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж нийт 4.7 тэрбум ам.долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээгээр баталгаажсан 4 тэрбум ам.доллар, Эрдэнэс баялгийн зөвлөлийн засвартайгаар хүлээж авсан ТЭЗҮ-д  5.1 тэрбум ам.долларыг анхны хөрөнгө оруулалтад тооцохоор болсныг УИХ-д албан ёсоор мэдээлсэн. УИХ 57 дугаар тогтоол гаргаж анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараа Монгол Улсын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн байдаг.  УИХ-ын энэ хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд бүх зардлыг хүлээн зөвшөөрөхийг хүссэн баримт бичигт Засгийн газарт гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчсөн төдийгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монголын талын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулж, тодорхой бус байдалд орууллаа. Түүнчлэн Оюутолгойн үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол Улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт орлогынх  дөнгөж 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашид үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Иймд Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл байна гэж үзэж байна. Үүнийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” хэмээн танилцууллаа.

 

Танилцуулгын дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр горимын санал гаргасан юм. Тэрбээр:

 

-Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулна, улсаа хөгжүүлж, хүн шиг амьдруулна гэсэн уриатайгаар Ерөнхий сайдаар томилогдоод Ч.Сайханбилэг жил гаруй хугацаа боллоо. Эдийн засгийн хүрээнд хэрхэн ажиллав, ямар үр дүн өгөхөөр байгааг МАН-ын бүлэг хурлаараа хараахан хэлэлцээгүй байна. Мөн огцруулахаар гарын үсэг зурсан нэр бүхий гишүүдийн үндэслэлийг судалж үзэх шаардлагатай байгаа. Ийм учраас МАН-ын бүлэг 5 хоногийн хугацаатай хэлэлцэж байгаа асуудлаас завсарлага авч байна гэсэнд  УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар:

 

-Энэ асуудал он дамжиж яригдсан асуудал. Г.Уянга гишүүний бланс дээр гарын үсэг зурсан нэр бүхий гишүүд гэж ярьж байгаа боловч үнэн чанартаа МАН Засгийн газрыг унагаах бодлогоо хэрэгжүүлж байгаа юм байна гэдэг нь тодорхой боллоо. Тийм учраас энэ асуудлыг шуурхай хэлэлцээд явах шаардлагатай байна. Өнөөдөр өглөө 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг товлоод гишүүдийн ирцийг хүлээсэн. МАН-ын бүлгээс нэг ч хүн байгаагүй. Санал өргөн барьсан Г.Уянга гэсэн өөрөө байхгүй байсан. АН-аас Төрийн байгуулалтын байнгын хороонд багтдаг гишүүд бүтэн 5 цаг сууж хүлээсэн. Энэ асуудлыг АН руу чихээд нэмэр байхгүй. Тийм учраас энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцээд явахыг байнгын хорооны даргаас хүсч байна гэв.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаа хэлэлцэн дүгнэлт гаргана” гэж заасан байдаг. Тиймээс МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авч байна. Хуульд заасан 7 хоногийн хугацаанд байнгын хороо хуралдах боломжтой гэж үзэж болох уу. Огцруулах санал зурахаасаа өмнө бүлгээрээ хуралдаж, судалгаагаа сайн хийх хэрэгтэй байж гэж ойлголоо. Тиймээс 5 хоногийн засварлагааны хугацаа өглөө” хэмээв.

 

Ийнхүү Ерөнхий сайдыг огцруулах асуудал хойшиллоо. Үүний дараа УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт явуулах товыг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.

Shuud.mn
Сонин хачин
ХОРОО:
ЧАДВАРГҮЙ ЗАСАГ ХЭД Ч УНАЖ БОЛДОГ ХАРИН ТОГТВОТОЙ БОДЛОГОТОЙ Л БАЙХ ЁСТОЙ. ҮҮНИЙГ АРДЧИЛЛЫН ЦАГААН ТОЛГОЙ ГЭЭД АНУ-Д БИД НАР ИХ СОНСОЖ БИЛЭЭ. ТИЙМЭЭ САЙХАНБИЛЭГЭЭ. ҮНЭНИЙГ ХЭЛСЭН ХҮНИЙГ БҮҮ БААЛ
2016-01-22
zochin:
ene uyangaa tom tom baagad baisan chin ard ni MAN ii xotsrogdoluud baugaa yum bn.Niamdorj xarin uyangiin xormoonoos zigddeg arai tiim bolchixloo odoich ximoori ch bichon jild budaa bolloodoo
2016-01-22
irgen:
ENHBAYAR nuguu l naimaagaa hiiseer.baina , ASUUDLIIG DALIMDUULJ SHADAR SAID AVAHIIG L SANAARHAJ BAINA. Uuniig ni UYANGA GISHUUN zorigtoigoor ILCHILJ baina. UYANGA mundag enegtei yumaa. Uneheer unelj baina. BUU SHANTAR , URAGSHAA !!!. CHAMAIG YUMNII UCHIR OILGODOG OLON HUN DEMJIJ BAIGAA SHUU.
2016-01-21
Зочин:
ENHBAYAR ah ni Solongosoos sugandaa nuuts PR tai irlee. Uyanga aa uuniig ni bieluullee uuniig yalgaj salgaad yah be dee. Enhbayar hunii gazraas nusan buu sugavchilj ireed l Tur uimdeg shuu dee
2016-01-21
Зочин:
ENHBAYAR ah ni Solongosoos sugandaa nuuts PR tai irlee. Uyanga aa uuniig ni bieluullee uuniig yalgaj salgaad yah be dee. Enhbayar hunii gazraas nusan buu sugavchilj ireed l Tur uimdeg shuu dee
2016-01-21
Зочин:
Нямдоржийг Уянгын оймсонд хавчуулагдаад ороод ирнэ гэж санасагүй сонин юм согтуу байсан юм болов уу,Су,Отгоо,хаян нарыг Уянга сугандаа хавчуулаад ороод ирэхэд хүмүүс гайхахгүй шүү дээ Хариулах
2016-01-21
umbuuu uuuu xaxaxa kkkkk:
mongoliin buh uls turchid neg zavind suuj yavaad suirhed haramsah hun her olon bh bol kkk uynga ingej buh yum suirhees umnu ene korshoktoi balai huuhdiig zailuulah ni yasiiin bee kkk
2016-01-21
zochin:
ene buzar emegteeg xen ashiglaad baigaa ni soninbn.yuch butexgui ingej uimuulèd baigaa ni ali gazriin gar xul vee
2016-01-21
Зочин:
Termaimaaltsah gesen gishuudiinheeneriig heleech
2016-01-21
zochin:
Ene emegtei nemeed sayatany huu ter bumtan MAN teneguud
2016-01-21
Зочин:
MOHGOL ULCIIN ERUNXII CAID UU GADAADIIN KOMPANII MOHGOL DAXI TULUULUGCH YY? GEDGIIG MEDEXEE BAIGAAD UDLAA....MUUCAIN XULGAICH ERCHUUDEEC DEER ZORIGTOI ULC ORNIIXOO TULUU TEMTSEGCH EMEGTEI ULC TURCHID BAYAR XVRGIE DEMJIJ BNA CHI OLUULAA SHUU DEMJIJ BNA
2016-01-21
Баадай:
Уянга чинь харин их хурлын гишүүн хүн шиг улс орны эрх ашгаа бодолцож сайн ярьсан байна. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулах цаг мөн үү, мөн рр дүн гарах уу, сайн бодох асуудал шүү. Одоо Монгол даяар Уянга гишүүнийг хэрхэн хөдлөхийг л харж байна даа.
2016-01-21