Улс төрийн оноо авах гэсэн үйл ажиллагаа
2016-01-22

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өчигдрийн халуун сэдэв байлаа. Огцруулах саналын хэлэлцүүлэг өдөржин хүлээлтийн байдалд орж, эцэстээ МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар энэ асуудал намжив. Ирэх долоо хоногт дахин сөхөгдөх эл асуудлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй.

 

Ерөнхийлөгчөөс сэтгүүлч Ерөнхий сайдыг огцруулах асуудал ямар байр суурьтай хандаж буй болон огцруулах үндэслэлийг хэрхэн харж буйг тодруулжээ.

 

-Сүүлийн үед Монголын улс төрийн хүрээнд Ерөнхий сайдыг огцруулах, эсэх асуудал анхаарал татаж яригдаж байна. УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналаа албан ёсоор гаргалаа. Та ямар байр сууринаас хандаж байна вэ? Ер нь гишүүдийн гаргаж байгаа үндэслэлийг юу гэж үзэж байна вэ?

 

-Засгийн газар тогтвортой ажиллах хэрэгтэй. Ерөнхий сайд юм уу, Засгийн газрыг өөрчлөөд ямар нэгэн сайн зүйл авчрахгүй. Энэ огцруулна гэж ярьж байгаа ярианы эргэн тойронд дандаа л улс төрийн асуудал байгаа. Ирэх зургаадугаар сард болох сонгуультай л холбож, ямар нэгэн байдлаар өөртөө улс төрийн оноо авах гэсэн ийм л үйл ажиллагаа явагдаж байгаа юм л даа. Хүмүүсийг дутуу үнэлж байна аа. Монголын ард түмэн бол улс төрийн шилжилт, доргилтон дундуур 25 жил явчихсан улсууд. Маш хэрсүү болсон. Тийм учраас энэ асуудлыг тавьж байгаа улстөрчид, хүмүүс дахин бодох л хэрэгтэй. Үнэхээр улс оронд ашигтай юм хийж байна уу, хортой юм хийж байна уу. Одоо цаг хугацаа маш чухал.

 

Нөгөө талаас нь авч үзвэл, маш олон асуудлыг энэ Засгийн газрын үед, энэ УИХ-ын үед, болж өгвөл сонгуулиас өмнө шийдчихмээр байна шүү дээ. Жишээлбэл, төрийг хариуцлагатай болгоё гээд би Улс төрийн намын тухай хууль оруулсан. Түүнийг буцааж байна. Төрийн албаны тухай хуулиа бид янзалж авмаар байна. Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийг бид батлуулж авмаар байна. Гэтэл яг энэ асуудлууд шахагдаад ороод ирэхээр анхаарлыг өөр тийш нь сарниулах гэсэн нэг арга. Нөгөө талаас, засгаараа оролдож байгаа энэ байдал нь өөрсдөд нь ямар нэгэн оноо болж ирнэ гэж тооцож байгаа байх. Энэ бол буруу тооцоо гэдгийг хэлмээр байна. Энэ ямар ч оноо авчрахгүй аль нэгэн улс төрийн хүчин дээр. Харин хасах авчирна. Нийт улс орны хувьд энэ бол хохиролтой зүйл. Тийм учраас ийм хямдхан улс төрөөр хөөцөлддөг энэ явдлаа, олон жилийн өмнө бид сургамж авсан энэ буруу үйл явдлаа дахин давтах хэрэггүй.

 

Ер нь Ерөнхий сайдтай, Засгийн газартай хариуцлага тооцох болбол бүтээлч байдлаар хариуцлага тооцох ёстой. Манай Үндсэн хуулинд зааж өгсөн үндсэн зарчим байгаа, “Дараагийн Ерөнхий сайдыг томилсноор өмнөх Ерөнхий сайдын бүрэн эрх дуусна” гэж. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Ерөнхий сайдтай хариуцлага тооцох гэж байгаа бол шууд л дараагийн Ерөнхий сайдынхаа нэрийг оруулж ирэх хэрэгтэй. Тэгэж байж л тогтвортой байдал бий болдог. Герман болон бусад улс оронд үүнийг бүтээлч хандлага, Засгийн газартай хариуцлага тооцож байгаа бүтээлч хэлбэр гэж үздэг. “Өмнө нь хэн ч байсан хамаагүй огцруулчихъя. Дараагийнхыг нь дараа нь ярья. Бид бол Засгийн газар, Ерөнхий сайдыг томилоход саад хийхгүй шүү дээ” гээд суудаг байдал бол улс оронд ямар ч сайн зүйл авчрахгүй. Одоо эдийн засгийн байдал хүнд байна, ард иргэдийн амьдралын байдал хүнд байна. Өнөөгийн энэ хүнд байгаа нь улстөржилтийн л үр дүн, улстөржилтийн л бүтээл. Нэг үгээр хэлбэл, популистуудын бүтээл шүү дээ. Өөрсдөө буруу гэрээ ч гэдэг юм уу, 34 хувь, янз бүрийн төрийн өмчийн оролцоо гэж хашгирч, хашгирчихаад, түүнийг бий болгочихоод, тэгээд тэр нь эргээд өр боллоо, тийм юм боллоо гээд байгаа популистуудын л бүтээл. Өнөөдөр хүмүүс цалингаа авч чадахгүй боллоо, амьдрал нь хэцүү байгаа, мөнгө төгрөг нь хүрэлцэж ядаж байгаа энэ бүх байдал бол өнөөдрийн утгагүй улстөржилтийн үр дагавар юм. Үүнд бид цэг тавих хэрэгтэй. Ер нь энэ чиглэлээр бид хууль, эрх зүйн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй гэдэг нь харагдаж байгаа. Ялангуяа энэ бүтээлч чиглэл рүү нь би хувьдаа хууль санаачилж, УИХ-д өргөн барья гэсэн бодолтой байна. Одоо бид сургамж авах цаг болсон. Цэг тавих цаг болсон. Цаашид энэ асуудалд бүтээлчээр хандах хэрэгтэй болсон гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Eba chamaig hammt demjijgvi bnaa ard tvmen zail
2016-01-22
Зочин:
Eba chi boinochee
2016-01-22
siu shu jan:
hai ya ene minii sain hu shooo buh yum sain buur mash sain urnuj bna zuulun hadgaar husuug ni orooj bgaad bain bain changalsaar booj alnaa gj ug bdag mongoliin ediin zasgiig yag ingej allaa . ard tumend nohoin hool shig joohon mungu taraaj uguud bugdii ni zalhuu arhichin bolgoh sanaa heregjihed haana yu hiij yavsan huur vee chi
2016-01-22
siu shu jan:
hai ya ene minii sain hu shooo buh yum sain buur mash sain urnuj bna zuulun hadgaar husuug ni orooj bgaad bain bain changalsaar booj alnaa gj ug bdag mongoliin ediin zasgiig yag ingej allaa . ard tumend nohoin hool shig joohon mungu taraaj uguud bugdii ni zalhuu arhichin bolgoh sanaa heregjihed haana yu hiij yavsan huur vee chi
2016-01-22