С.Сторчак: Монгол Улс Оросоос их хэмжээний зээл дахин хүсэх боломжтой
2016-01-22

 

ОХУ-ын “РИА-Новости” агентлагийн ца­хим хуудсанд  Монгол Улс ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ зохицуулсны дараа рублийн их хэмжээний зээл олгох асуудлыг дахин тавих боломжтой тухай Сангийн яамны дэд сайд Сергей Сторчак мэдэгдснийг нийтэлжээ.

 

Төрийн думын сан­хүүгийн зах зээлийн хорооны мягмар гаригт болсон хуралдаанаар 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвад үзэглэсэн Монгол Улсын ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батлахыг парламентын доод танхимд санал болгохоор шийдвэрлэжээ.

 

С.Сторчак тус хурал­дааны үеэр, “Мэдээж хэрэг, уг асуудлыг зохи­цуулсны дараа Монгол Улс удаан хүсэмжилж буй рублийн их хэмжээний санхүүгийн зээл олгох асуудлаа дахин тавих бо­ломжтой болно. Талуудын хооронд зохи­цуулаагүй за­рим асуудал бий гэж бид саяхан хүртэл ярьж байсан. Тэгэхээр тэд­гээрийг нэг тийш бол­гохын тулд хэлэлцээ хийх л хэрэгтэй” гэж ярьсан юм.

 

Үүнээс өмнө тэрээр, төсвийн хязгаарлалттай өнөөгийн нөхцөлд  ОХУ га­даадын зээл хүсэгчдэд энэ жил шинээр зээл олгох явдлыг түр зогсоохоос өөр аргагүй ч өмнөх тохи­рол­цоонуудынхаа үүргийг бү­рэн биелүүлнэ гэж байсан билээ.

 

ОХУ-ын Засгийн газар Монголын хүлээх сан­хүүгийн үүргийг зо­хи­цуулах тухай хэлэл­цээрийг батлах төслийг Төрийн думд 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлээр өргөн барьжээ. Тайлбар баримт бич­гүү­дэд, 2010 оны арван­хоёрдугаар сарын 14-ний байдлаар Монгол Улс ОХУ-д хугацаа хэ­тэр­­­сэн нийт 174.2 сая ам.долларын өртэйг дурдсан байна.

 

2010 оны арван­хоёр­дугаар сард хоёр тал ОХУ-д төлөх Монгол Улсын өрийн 97.8 хувийг хүчингүй болгохоор тохиролцжээ. Тэр үед Сангийн сайд байсан А.Кудрин ОХУ Монголд шинээр 125 сая ам.долларын зээл олгож болох тухай мэдэгдэж байсан билээ.

 

Б.БАРС

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
Зочн гэгч этгээдүүдэдөгөх хариу:
Зээл өгч чаддаг, зэвсэг хийж чаддаг ийм улстай харьцах хоншоор чамд дутна , за юу, мал аа.
2016-01-22
Зочин гэгч 2 дахь амьтанд:
Оросууд чам шигзээл гуйдаг амьсгаа биш, харин зээлөгдөг эзэн болсон байгааг одоо болтолойлгоогүй мал юм уу
2016-01-22
Зочин гэгчид өгөх хариу:
Чиний шүтдэг ану, европ, бусад өөр хэн ч байсан тэд чинь чамтай адил тэнэг биш учир дэлхийд энхийг сахиулагч оросуудаас айж байгааг сануулъя!!!
2016-01-22
Зочин:
Manaihan Orosuudiig shutsen heveeree l baih yum, tsaaduul ni shudee hurtel zevseglesen deeremchid bolson shuu dee, manai Mongolchuud hezee uhaarna daa Hөөrhii
2016-01-22
Зочин гэгчид өгөх хариу:
Чиний шүтдэг ану, европ, бусад өөр хэн ч байсан тэд чинь чамтай адил тэнэг биш учир дэлхийд энхийг сахиулагч оросуудаас айж байгааг сануулъя!!!
Зочин:
orosuud uursduu guilgachin bolchihood bhad uu?
2016-01-22
Зочин гэгч 2 дахь амьтанд:
Оросууд чам шигзээл гуйдаг амьсгаа биш, харин зээлөгдөг эзэн болсон байгааг одоо болтолойлгоогүй мал юм уу