Сурагчдын амралтыг сунгалаа
2016-01-22

БСШУ-ын сайд Л.Гантөмөр шийдвэр гаргаж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын амралтыг сунгаж, хичээлийг ирэх сарын 2-нд эхлүүлэхээр болов. 

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хурлаар сурагчдын амралтын хугацааг сунгах асуудлыг хэлэлцэж, салбарын сайдад хүсэлт хүргүүлсэн юм. Ойрын өдрүүдэд хүйтний эрч буурахгүй, агаарын бохирдол их байгаагаас шалтгаалан бага ангийн сурагчдын амралтын хугацааг ийн сунгалаа. 

Shuud.mn
Сонин хачин