Хөрш орнуудтай хийсэн худалдаа 22-31 хувиар буурчээ
2016-01-22

Өнгөрсөн оны 12 дугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 8.466.6 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.1 хувиар буюу 2.544.6 сая ам.доллараар буурчээ. Үүнд экспорт 1.105.1 сая ам.доллараар, импорт 1.439.5 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн байна. 

 

Хөрш орнуудтай хийсэн худалдаа ч тодорхой хувиар буурсан байна. Нийт бараа эргэлтийн 62.1 хувь буюу 5.257.9 сая ам.долларын худалдааг БНХАУ-тай хийжээ. Харин Монгол-Оросын хооронд 1.098.0 сая ам.долларын худалдаа эргэлдсэн байна. Энэ нь БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 22.7 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 31.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongol uls hussen ch es hussen ch ene 2 ulsaas haraat baina. Oorsdoo uioldverlegch bolohgui l bol. Yadaj neftee olborlood bolovsruulad benzinee hangadag bolchihvol bidend l heregtei dee. Orosuudiin lobby ch aihtar bolhoor manaihiig iim yumaar barij baigaa da. Hezee neg uls rnoo gesn avviin uu tord garch ireed iim shidver gargahin boldo
2016-01-25