Мэрия Кери сүй тавьжээ
2016-01-22

Дуучин Мэрия Кэри өнгөрсөн оны зургаадугаар сараас болзсон Австралийн тэрбумтан Жеймс Пакертэй сүй тавьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос өчигдөр Нью Йорк хотноо байрлах Элевен Мадисон паркт сүй тавьсан хэмээн дуучны дотны найз ярьсан байна.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбумтан эр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан хэмээн Кэригийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн билээ. “TMZ” сайт “Кэри 650 мянган ам.долларын үнэтэй 35 каратын зүрхэн хэлбэртэй сүйн бөгж бэлгэнд авсан” гэж мэдээлжээ.

 

Кэри хүүхдүүдийнхээ аав, хөтлөгч Ник Канноноос тусдаа амьдарч буй ч албан ёсоор салаагүй билээ. Тэд 2008 онд хуримаа хийж, 2014 онд салж буйгаа зарласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин