Архангайн Тариатын цагаан идээний үзэсгэлэн худалдаа гарлаа

img

Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтан Архангай аймгийн Тариат сумын  цагаан идээний үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс  Бөхийн өргөөний гадна талбайд зохион байгуулагдаж эхэллээ.

 

Тус үзэсгэлэн худалдаанд уламжлалт арга технологиор хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж байна. Үзэсгэлэн худалдаанд оролцохоор Тариат сумын 100 гаруй малчин өөрсдийн бэлтгэсэн 70 гаруй тонн цагаан идээг борлуулахаар хүрэлцэн ирсэн байна. Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” 2014, 2015 оны үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарч байжээ. Үзэсгэлэн худалдаа энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх аж.

 

Б.Бэхи

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Arhangain tsagaan ideenii uzesgelen hudaldaanaas aaruul avsan tsul guril baisan, Ulaanbaatarchuud mindee huduunii gemgui saihan tsarailsan naad tsagaan ideenii naimaaachid chin itgej bolohgui bolson bna lee shuu, guril holison aaruuliig medhed hetsuu, tiim uchraas avahgui baisan ni deer
2016-01-22