Өнгөрсөн онд 14 төсөлд концессын гэрээ байгуулжээ
2016-01-23

Өнгөрсөн онд 2015 онд нийт 5.5 их наяд төгрөгийн 14 төсөлд Концессын гэрээ байгуулжээ. Одоо дахин 132 төсөлд концессын гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна. 

 

 

Үүнээс гадна үндэсний томоохон бүтээн байгуулагч “Монголын алт” ХХК-ны “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төсөл, “Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” төсөл, “Монполимет” ХХК-ны “Монцемент үйлдвэр” төслийн хүрээнд нийт 3 их наяд 38 тэрбум төгрөгийн төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагджээ. Мөн  3 их наяд 215 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий төслийг үнэлж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газраас Тогтворжуулах гэрчилгээ олгожээ.

 

Хөрөнгө оруулалтын газар нь 2015 онд хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн бодлогын түншлэлийн хүрээнд  дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын нийт 12 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл дээр ажилласан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин