Гурван удаагийн үйлдэлтэй дээрмийн хэргийг илрүүлжээ
2016-1-25

Цагдаагийн алба хаагчид гурван удаагийн үйлдлээр дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэн баривчилжээ.

 

Гэмт этгээд нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух хаягтай 18 настай, эрэгтэй М гэгч байсан аж.

 

Энэ сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр “Зам гүүрийн авто баазаас хойшоо 602 дугаар худгийн хажууд манай хүүхдийг боож унагаад цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Мэдээллийг авч шалгахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 25 настай, эмэгтэй Ж-ийн хоолойг боож ном, оюутны автобусны карт, арьсан хэтэвч, иргэний үнэмлэх, гоо сайхны хэрэгсэлтэй гар цүнхийг нь дээрэмдсэн байж.

 

Гэмт этгээд нь мөн тус дүүргийн нутаг дэвсгэр Булгийн ... тоотод суух 23 настай, эмэгтэй Ө-ийн хоолойг боож иргэний үнэмлэх, 10.000 төгрөгтэй гар цүнхийг, Булгийн .... тоотод суух 58 настай, эмэгтэй Д-ын хоолойг боож ном, өндөр настны автобусны карт, оюу чулуун эрх, бор өнгийн эрх хоёр ширхэг, “LG” гар утас, “Nokia-3110” гар утастай гар цүнхийг дээрэмджээ. Уг хэргийг үйлдсэн М гэгчид Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин