Ипотекийн зээлтэй 77 мянган иргэн байна

Арилжааны банкууд 2015 оны 12 дугаар сард нийт 843 зээлдэгчид 46.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3433.0 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 77105-д хүрчээ. 12 дугаар сард олгосон ипотекийн зээл өмнөх сараас 32.3 хувиар, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 56.9 хувиар буурчээ.
Тухайн хугацаанд ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурд өмнөх сартай харьцуулахад 2.9 нэгж хувиар, оны эхнээс 26.0 нэгж хувиар буурсан байна.
Ипотекийн зээлийн үлдэгдлийн 98.7 хувь нь төгрөгийн зээл, 1.3 хувь нь гадаад валютын зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд эзлэх хугацаа хэтэрсэн зээлийн хувь 1.9 хувь байгаа бол чанаргүй зээлийн эзлэх хувь 0.6 байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ