Унгарын Ерөнхий сайдыг албан ёсоор угтан авлаа
2016-01-25

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Унгар Улсын Ерөнхий сайд Виктор Орбан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг албан ёсоор угтан авлаа. Унгарын Ерөнхий сайд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа. Одоо Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж байна.

 

Унгар Улсын Ерөнхий сайдын түвшний анхны айлчлал энэ сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд Виктор Орбан  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарт бараалхана.

 

Ерөнхий сайд В.Орбаныг дагалдан Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд, Батлан Хамгаалахын сайд, Эдийн засгийн сайд, Үндэсний хөгжлийн сайд, Хөдөөд аж ахуйн сайд нараас гадна 40 гаруй компаний 60 орчим бизнес төлөөлөгч иржээ. 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин