Унгарын сайд БХЯ-нд ажиллаж байна
2016-01-26

Бүгд Найрамдах Унгар Улсын Ерөнхий сайдын хамт манай улсад айлчилж байгаа Унгар улсын Батлан хамгаалахын сайд Истван Симичско өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд ажиллаж байна.

 

 

Тэрбээр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонтой уулзаж, албан ёсны уулзалт ярилцлыг зохион байгууллаа. Хүндэт зочдыг Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Хүндэт харуулынхаа хамтаар угтан авсны дараа албан ёсны уулзалт эхлэв.

 

 Албан ёсны уулзалт ярилцлагад хоёр сайдын хамтаар БНУУ-ын талаас БНУУ-ын Батлан хамгаалахын сайдын ахлах зөвлөх, Монгол-Унгарын хамтын ажиллагааны хорооны дарга, Худалдаа аж үйлдвэрийн нэгдлийн дарга Шандар Холбок, БНУУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Монгол Улсыг хавсран суугаа Батлан хамгаалахын атташе Тамаш Кишвари нар байсан бол Монгол Улсын талаас ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, яамны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЗГ-ын дарга, дэд хурандаа Э.Бямбажав, ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, БХИС-ийн дэд захирал, хурандаа П.Жаргалан нар оролцож байна.

Shuud.mn
Сонин хачин