Путинийг авлигын хэрэгт буруутгажээ

АНУ-ын Сангийн дэд сайдын орлогч Адам Жубан гэгч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг авлигын хэрэгт буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Адам “Путиний аймшигт үнэнийг дэлгэж байна. Тэрбээр олон жилийн өмнөөс авлига авч, өөрийн хувийн сангаа баяжуулсан. Энэ үнэнийг Вашингтоны удирдлагууд олон жилийн өмнөөс мэдэж байсан. Одоо үнэнийг илчлэх цаг боллоо” гэж хэлжээ. АНУ-ын өндөр албан тушаалтан анх удаагаа Путинийг авлигын хэрэгт буруутгаж буй тухай “CNN” агентлаг онцолсон байна.
“Путин авлигаар олсон мөнгөөрөө өөрөө баяжихаас гадна өөрийн тойрон хүрээлэгчдийн хувийн данс руу шилжүүлдэг. Орост орж буй эрдэс баялгийг Путин хувьдаа завшиж байна” гэж сайд мэдэгджээ.
Уг авлигын дуулианаас өмнө Путинийг ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын агентлаг буюу “КГБ”-ийн тагнуулчаар ажиллаж байсан Александр Литвиненкогийн аминд хүрэх захиалга өгсөн хэмээн Британийн шүүгч Роберт Оуэн мэдэгдсэн билээ. Тагнуулч эр 2006 онд “полони” гэх хоронд хордож, удалгүй амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ