Дэлбэрэлтээр хятадууд амиа алджээ
2016-01-26

Лоас улсын Вьеньян хотноо дэлбэрэлт болсны улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.seattletimes.com” мэдээллээ. “Амиа алдсан, бэртсэн хүмүүс БНХАУ-ын иргэд” хэмээн “Синьхуа” агентлаг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

“CNN” агентлаг твиттертээ “Цагдаагийнхан дэлбэрэлт болсон бүс нутагт хөл хорио тогтоож, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлсэн” гэж жиргэжээ.

 

Дэлбэрэлт өчигдөр орон нутгийн цагаар 8.00 цагт автобусанд болсон байна. Уг автобусанд Хятадын уул уурхайн үйлдвэрлэлийн төлөөлөгчид зорчиж явсан гэнэ.

 

Вьеньян хотноо суугаа БНХАУ-ын элчин сайд эмнэлэгт хүргэгдсэн хохирогчдын биеийн байдал хэвийн байгаа гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин