Замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой
2016-01-26

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр дөхөж байна. Энэ үед томоохон худалдааны төв, зах орчмын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал бий болдог.

 

Иймд замын хөдөлгөөнд оролцогч жолооч та тээврийн хэрэгслээ зогсоолын талбайд зөв байршуулан, бусдадаа хүндэтгэлтэй хандах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах.

 

Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигчдод зам тавьж өгөх, өөрсдийнхөө аюулгүй байдлыг сайтар ханган анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин