Песков: АНУ-ын Сангийн яам үлгэртээ итгэчихэж
2016-01-26

АНУ-ын Сангийн дэд сайдын орлогч Адам Жубан өчигдөр Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг авлигын хэрэгт буруутгасан билээ. Тэрбээр “Путин улсын мөнгийг хувьдаа завшиж, хувийн сангаа баяжуулдаг” гэсэн юм.

 

Тэгвэл уг авлигын дуулиантай холбогдуулан Кремлийн хэвлэлийн төлөлөөлөгч Дмитрий Песков тайлбар хийсэн талаар “TASS” агентлаг уламжлав.

 

Песков “АНУ-ын Сангийн яам санаанаасаа зохиосон үлгэртээ итгэж, Ерөнхийлөгч болон Оросын өндөр албан тушаалтнуудыг авлигын хэрэгт буруутгалаа. Эдгээр үлгэрт хариулт гэж байхгүй. Тэднийг ярьсан бүхэн зохиомол. Тус улсын Сангийн яам үлгэр ярьж, олон улсыг төөрөлдүүлэхийг зорилоо” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ХЭХЭХ:
ХАРААЛ ИДСЭН ОРОСУУД АВИЛГАЛДАА ИДЭГДЭЭД СҮЙРЭЭСЭЙ
2016-01-27