"Парисын Их дуулга" тэмцээн ирэх хоёрдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Францын нийслэл Парис хотноо болно. Энэхүү тэмцээнд жүдо бөхийн эрэгтэй, эмэгтэй Үндэсний шигшээ багийн тамирчид хүч үзнэ. "Парисын Их дуулга"-ыг зорих багийн бүрэлдэхүүн тодорхой болжээ.
Эрэгтэй баг:
-60 кг
Дэлхийн аварга, гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар
ДАШТ-ний мөнгөн медальт, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин
-66 кг
Олон улсын хэмжээний мастер Даваадоржийн Төмөрхүлэг
Олон улсын хэмжээний мастер Довдонгийн Алтансүх
-73 кг
Олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир
Олон улсын хэмжээний мастер Ганбаатарын Одбаяр
-81 кг
Олон улсын хэмжээний мастер Отгонбаатарын Ууганбаатар
Олон улсын хэмжээний мастер Нямсүрэнгийн Дагвасүрэн
-90 кг
Олон улсын хэмжээний мастер Лхагвасүрэнгийн Отгонбаатар
-100 кг
Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр
+100 кг
Олон улсын хэмжээний мастер Баттулгын Тэмүүлэн
Эмэгтэй баг:
-48 кг
Дэлхийн аварга, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг
-52 кг
Олон улсын хэмжээний мастер Адьяасамбуугийн Цолмон
Гавьяат тамирчин Мөнхбаатарын Бундмаа
-57 кг
ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумьяа
-63 кг
ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа
Олон улсын хэмжээний мастер Цэнд-Аюушийн Цэрэннадмид
-70 кг
Олон улсын хэмжээний мастер Цэнд-Аюушийн Наранжаргал
-78 кг
Олон улсын хэмжээний мастер Пүрэвжаргалын Лхамдэгд
+78 кг
Олон улсын хэмжээний мастер Одхүүгийн Жавзмаа нар хүч үзэх нь ээ.
Тамирчдадаа амжилт хүсье.
Б.Бэхи
Уншиж байна |