Ерөнхий сайдыг авлигын хэрэгт буруутгалаа

Малайзын Ерөнхий сайд Нажаб Разакийг Саудын Араб улсын хааны гэр бүлээс их хэмжээний доллар авлигад авсан хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхий сайдын хувийн дансанд “Хааны гэр бүлээс гэгдэх 681 сая ам.доллар” байгааг тогтоожээ.
Энэ талаар сайдын хэвлэлийн төлөөлөгч “Уг мөнгийг сайдад бэлэг болгон хааны гэр бүлээс өгсөн. Энэ бол авлига биш. Энэ бол сэтгэлийн бэлэг. Ерөнхий сайд уг бэлгийг авахаас эрс татгалзаж, буцаан явуулсан. Сайд энэхүү мөнгийг хэрэглээгүй учир авлига аваагүй гэсэн үг” гэж мэдэгдсэн аж.
Авлига өгсөн гэгдээд буй хааны гэр бүл уг асуудалтай холбоотой мэдэгдэл хийхээс эрс татгалзсан байна.
Өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сараас хойш Разак авлига авсан хэмээн хууль хяналтын байгууллагуудад шалгагдаж буй юм. “Холбоотон” гэгдэх нэг хүн сайдын хувийн данс руу 700 сая ам.доллар шилжүүлснээс үүдэж, Разакийн нэр хүнд огцом буурчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ