Улаанбаатар
Сонгодог жүжгийн өдрүүд “Гамлет”-аар эхлэнэ
2016-1-26

 

Улсын драмын эрдмийн театрын сонгодог жүжгийн өдрүүд гуравдугаар сард  эхлэх бөгөөд У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээх юм байна. Мөн олон улсын театрын өдөрт зориулан “Эдип хаан”, “Парисын дарь эхийн сүм”, “Кихот ноён”, “Нора” жүжгүүд тоглогдоно.

 

Мөн ирэх сарын 14-нд буюу Гэгээн хайрын баярыг тохиолдуулан дараах уран бүтээлүүдийг үзэгчдэд  санал болгож буй юм байна. Хамгийн олон санал авсан уран бүтээлийг Валентины баяраар бүх хосуудад зориулан тоглохоор төлөвлөжээ.

 

1. У.Шекспир: "Ромео Жульетта" сонгодог жүжиг /Гол дүрд: Б.Шинэбаяр, О.Дөлгөөн/

2. Рэй Куни, Ж.Чэпмэн: “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжиг /Гол дүрд: СТА Л.Дэмидбаатар, МУГЖ Ж.Оюундарь

3.С.Жаргалсайхан: “Хэлж зүрхлээгүй хайр” уянгын драм  /Гол дүрд: СТА С.Болд-эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Г.Амгаланбаатар, Ц.Баясгалан, Д.Баттөмөр М.Тогтохжаргал, Б.Одончимэг/

 

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин