Шүдний пааланг гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүн
2016-01-27

Америкийн “www.wikihow.com” сайт шүдний пааланг гэмтээдэг хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг нийтэлжээ.

 

Жимстэй сүү

 

Жимстэй сүүнд их хэмжээний  чихрийг агуулдаг учир шүдийг гэмтээдэг байна. Бага насны хүүхдүүдийн шүд хэврэг байдаг нь уг сүүтэй шууд холбоотой аж.

 

Чихэр 

 

Чихэр бол шүдний гол дайсан. Чихэр амттай байх тусмаа шүдийг гэмтээдэг байна.

 

Даршилсан хүнс

 

Даршилсан, хадгалсан хүнс идэхээс зайлсхий. Уг бүтээгдэхүүнийг удаан хугацааны турш хадгалахын тулд химийн зүйлс хийдэг байна. Эдгээр химийн бодис нь шүдийг хэврэг болгодог.

 

Хийжүүлсэн ундаа, архи пиво

 

Хийжүүлсэн ундаа, архи пиво шүдний пааланг ихээр гэмтээж, хорхойтуулдаг байна. Өнгө агуулаагүй хийжүүлсэн ундаа шүдний өнгийг алдуулдаг.

 

Үзэм

 

Үзмэнд агуулагддаг чихэр шүдний засвар орсноор шүдийг хурдан хугацаанд хорхойтуулдаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин