Москвад хөл хорио тогтоожээ
2016-01-27

 

ОХУ-д гахайн ханиад буюу амьсгалын замын цочмог халдварт өвчин дэгдсэн учир нийслэл Москва хотноо  хөл хорио тогтоосон талаар “TASS” агентлаг мэдээллээ.

 

Тус улсын Эрүүл мэндийн сайд Вероника Скворцова иргэдийг амны хаалттай олон нийтийн газраар үйлчлүүлэх, бага насны хүүхэд болон жирэмсэн эхчүүдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

 

Албаны хүмүүсийн мэдээлснээр “Уг гахайн ханиад болон томуугаар нийт хүн амын 37.8 хувь нь халдварлагдаад байгаа” гэжээ.


Өвчний тархалтыг зогсоохын тулд Москва хотноо үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн 828 сургууль, 602 цэцэрлэг, 15 тусгай сургуулийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэрийг Ерөнхийлөгч В.Путин гаргасан байна.

 

Гахайн ханиадын улмаас 50 хүн амиа алдсан бөгөөд ганцхан долоо хоногийн дотор уг вирусын халдвараар 24 хүн нас баржээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ЦАГААН САРААР БАГА ХЭСЭЭРЭЭ
2016-01-30
Иргэнт:
Солиорол наадах чин эрүүл сэтгэ
2016-01-28
Зочин:
Дорх бичигчид ингэж дэмийрэхийн оронд монгол үүнээс сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй гэж эрүүл мэнд йн яаманд анхааруулах хэрэгтэй бйана.шүү дээ.эрүүл мэндийн яам өмнө нь ийм үед урдчилан сэрийлэх ажлуупыг сайн хийдэг бйсан даа. Одоо зургатаар иргэдэд ханпсан ямар ч мэдээлэл алга. Яг манайд ороод ирвэл хөрөнгө мөнгө байгаа юм уу.эмнэлэгүүд ямар бэлэн байдалд байна гэдэг чухал байна
2016-01-28
хүн:
биологийн хорлон сүйтгэх ажиллагаа явагдаад байгаа юм бишүү. барууныхан оросуудыг чадах гэж аргаа барж байгаа ш дээ. яагаад зөвхөн Москвад дэлгэрээд байгаа өвчин бэ гэж бодож үзсэн юм болов уу
2016-01-27
zichin:
nnugel nudeeree xarin ch minii mongolii xoninii max bol ter chigeeree em.Orosuud zayaa muutai ard tumen.Alt ordiin daraa l neg uls shig yum bolson.munx tengeriin xuchin door minii mongol uurd orshino
2016-01-27
Иргэнт:
Солиорол наадах чин эрүүл сэтгэ
Зочин:
төрийн дум дээрээ монгол мал өвчтэй гэсэн өөрсдийн нь гахай ямар байна даа
2016-01-27