Экспортыг дэмжсэн зээлийн хүүг бууруулна
2016-01-27

Эдийн засгийн байнгын хороо хуралдаанаар инфляцийн түвшин буурч байгаатай холбогдуулан тэтгэврийн, цалингийн, малчны  болон жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтай зээлийн хүүг бууруулах асуудлаар Монголбанкны мэдээллийг сонслоо.   УИХ дахь МАН-ын бүлгээс тэтгэврийн, цалингийн, малчны зэрэг бүх төрлийн зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, урьд нь өндөр хүүтэй олгогдож байсан бүх зээлийн  хүүгийн төлбөрийг буулгаж,, зээл төлөх хугацааг сунгах шийдвэрийг Сар шинийн баяраас өмнө гаргах шаардлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол банкны Ерөнхийлөгчид хүргүүлээд байсан билээ.

 

Үүнтэй холбогдуулан Монгол банк мэдээлэл хийсэн юм.  Монгол банкнаас сүүлийн 3 жилийн хугацаанд дундаж давхрагын хуримтлалыг нэмэгдүүлэх, эдийн засаг дахь нийт хуримтлалыг дэмжихийн тулд  зээлийн хүүг бууруулах бодлого баримталж  ажиллажээ.  Цаашид хуримтлалд суурилсан нам, тогтвортой инфляцитай орчинд дундаж давхаргын эдийн засгийн тогтвортой нөхцөлийг хангах бодлого барьж  байгаа юм байна.

 

Тиймээс Монгол банкнаас хэрэглээ, импортыг дэмжсэн биш ажлын байрыг нэмэгдүүлсэн, хуримтлал, экспортыг дэмжих зорилгоор зээлийн  хүүг бууруулахад чиглэсэн бодлого баримталж хэрэгжүүлэх аж.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ajiliin bair nemegdeh tusam infleats togtvortoi baan
2016-01-27