Автобусны жолооч хүн мөргөж, гэмтээжээ
2016-01-27

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрөгч хоногт нийт 423 мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 364 дуудлага бүртгэгдсэн байна.

 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 22 хүн хүнд хөнгөн гэмтжээ.

 

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Доржийн гудамж, Цайз захын урд замд "Трансбус" ХХК-ийн "Daewoo BS"  маркийн автобусны жолооч Э нь явган зорчигч 29 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн осол гарчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Зам-шар ТҮЦ 2-н дундах нохойн хэл шиг зайд хүмүүс багтах байх шиг харагдах юм.ТҮЦ ээ холдуул,үйлчилгээний компаниа анхаар. өнөөдөр гэмтээж-маргааш гүйцээнэ шү. ... пад пад сууха.ТҮЦ-г явган зам голлуулж тавидаг ямар ухаан бнаа. Өнгөрсөн жилээс эхэлсн ерөөсө ойлгодоггүй юм. Тэр АСЕМ гэдэг хуралын бэлтгэл ч юм болову???
2016-01-27
Бат:
Энэ автобусны жолооч нарт тусгайлан санамж өгч байхгүй бол болохгүй байна аа. Төв замаар л гэхэд нэгдүгээр эгнээнээсээ гарч сүлжиж, уралдаж явах нь энүүхэнд. Ялангуяа Жуковын музейгээс зүүн дөрвөн замын хооронд. Гэхдээ Халтуурчид бас нэгдүгээр эгнээг бөглөж автобусанд саад учруулаад байна. Энэ бүгдийг зохицуулаач ээ!
2016-01-27
Зочин:
овоо гар байна даа . Тэр жолооч. Автобуснаасаа бууж гүйгээд явгах зорчигчийг мөргөөд гэмтээчихдэг бух шиг эр байх нь хөөе. Би уул нь автобус нь хүн мөргөж гэмтээсэн, жолооч нь буруутаж байгаа юм бодсон чинь үгүй юм шиг байна аа.
2016-01-27