Машинаа асаах гэж байгаад гал алджээ
2016-01-27

Автомашинаа асаахаар галаар бамбардаж байгаад гал алджээ. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд суух иргэн Х /38 настай, эрэгтэй/ "Нуundai Grace” автомашинаа асаахаар галаар бамбардаж байгаад гал алджээ.

 

Гал түймрийн улмаас  2х2м хэмжээтэй зуны амбаар, хашаанд нь байсан Э-ийн эзэмшлийн “Toyota crown” автомашины моторын хэсэг, иргэн Ц-ийн “Sonata-6” автомашины урд гэрэл шатжээ.

 

Гал түймрийн дуудлага өчигдөр 08:40 цагт онцгой байдлын албанд ирж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид унтраасан байна.  Уг хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин