С.Баярцогт “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулганд оролцлоо
2016-01-27

 

Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Монголын баг, сумдын үндэсний холбооноос хамтран зохион байгуулж буй “Хамтын хүч-Нутгийн хөгжил” үндэсний чуулган Төрийн ордонд болж байна. Чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцож, нутгийн удирдлагын чиглэлээр Засгийн газраас баримталж байгаа бодлого, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

 

Засгийн газраас иргэдэд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн хуралд төлөөлөгчдөө сонгох, сонгуулийн үндсэн дээр байгуулагдсан Төлөөлөгчдийн Хурлын байгууллагуудыг ажиллах нөхцөлөөр хангах талаар бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн. Засгийн газрын тухай хуульд зааснаар орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага, Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх зэрэг асуудлууд нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх хүрээний чиг үүрэгт  багтсан байдаг. Иймээс хуулиар олгогдсон чиг үүргийн дагуу Засгийн газраас нутгийн удирдлагын талаар тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэллээ.

 

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны материал, жил бүрийн үйл ажиллагааны тайланг нэгтгэн дүгнэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулж, ажлын дэвшилт арга барилыг сурталчлах ажлыг зохион байгуулж, орон нутагт очиж мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлж байна. Мөн бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааг шуурхай удирдлага, чиглэлээр хангаж, нутгийн удирдлагын байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор холбогдох хууль тогтоомжид чиг үүрэг, эрх хэмжээг тодорхойлох асуудлыг тогтмол шийдвэрлэж байна гэлээ.

 

Шууд ардчилалын хэлбэр болсон иргэдийн саналын үндсэн дээр асуудлыг шийдвэрлэдэг орон нутгийн хөгжлийн санг Төсвийн тухай хуулиар бий болгосноос хойш аймаг, нийслэл, сум, дүүрэгт 3 жилийн хугацаанд нийт 467.9 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг онцлоод цаашид баг, хорооны хөгжлийн санг үүсгэн байгуулж, санхүүгийн байнгын эх үүсвэртэй болгох асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна гэж мэдэгдлээ.

 

Төвлөрлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгаа, үнэлгээний баримт бичиг байхгүй байгаа учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын төвлөрлийн нөхцөл байдлын судалгааг хийлгэн, төвлөрлийг сааруулах стратеги боловсруулж байна гэж ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хэлээд энэ хүрээнд  Засгийн  газар  болон  нутгийн  удирдлагын байгууллагын чиг үүргийн шинжилгээ хийж, чиг үүргийг оновчтой хуваарилах аргачлалыг боловсруулна. Ийм стратегийн баримт бичиг, аргачлалтай болсноор төвлөрлийг сааруулах үндсэн зарчмуудыг хэрэгжүүлэх, тухайлбал иргэдэд хамгийн ойр ажилладаг төрийн анхан шатны нэгжид хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг хуваарилж, хэрэгжүүлэх арга хэмжээг авна гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ засаг нэг амаараа 2 зүйл ярих юмдаа. Хөдөөнөөс сонгогдох гишүүдийн тоог цөөлнө гэчихээд одоо болохоор хөгжүүлэх хурал хийгээд байх юм. Ер ойлгосонгүй
2016-01-27
зочин:
нөгөө хуулиар хориглосон арга хэмжээнд орллцож байна. зургийг нь сайн аваад захиргааны хэргийн шүүхэд өгөх өө бэлдээрэй АН ынхаан
2016-01-27
jir irgen:
Yumaa nuudag offshor danstan hamtiin huch hugjil gej yarih ny yamar sonsogdoj bna. Eniig chihen deer tsetseg urguulah gedeg yum da. Hugiin novsh.
2016-01-27