Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Удирдах хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “ТОСК” ТӨҮГ-ын “Эко Яармаг - 1” хорооллын зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг 2016 оны 6 дугаар сарын 31 хүртэл сунгаж, Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын хөрөнгийг шийдвэрлэв.
Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Орд” орон сууцны хорооллыг барих юм. Энэхүү байршилд “Очирням проперти Девелопмент” ХХК төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд 26.7 га газарт нийт 3720 айлын орон сууц, 9 үйлчилгээний барилга, 2 сургууль, 2 цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Эхний ээлжинд дөрвөн айлын газрыг чөлөөлж, 63 айлын орон сууцны барилгыг эхлүүлсэн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны хурлаар Баянгол дүүргийн 11, 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Б хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн барилга угсралтын 2 тэрбум 491 сая төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэлээ.
Уншиж байна |