Цахимаар ард нийтийн санал асуулга явуулахаар тусгажээ
2016-01-27

Ард нийтийн санал асуулга явуулах тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хуулийн танилцуулгад “Ард нийтийн санал асуулгын тухай хууль нь 1995 онд батлагдаж байсан. Уг хууль батлагдсанаас хойш өнгөрсөн хугацаанд нэг ч удаа ард нийтийн санал асуулга явагдаж байгаагүй. Хуульд зааснаар санал асуулгад оролцох иргэдийн нэрийн жагсаалт, санал асуулгыг бэлтгэн явуулах зэрэг асуудлыг УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулахаар тусгасан боловч УИХ-ын сонгуулийн тухай хуулийг 2011 онд шинэчлэн батлахдаа одоо мөрдөгдөж буй Ард нийтийн санал асуулгын тухай хуульд холбогдох өөрчлөлтийг оруулаагүй байна. Мөн УИХ-ын  2012 оны сонгуулиас эхлэн сонгуулийн санал тоолох, дүн гаргах болон сонгогчийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг Монгол Улс автоматжуулсан системээр зохион байгуулан явуулдаг болсон. Түүнтэй холбоотойгоор ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаагүй нь ард нийтийн санал асуулгын тухай хууль хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг үндэслэн хуулийг бүхэлд шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзлээ.

 

Өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийн төсөл шинэчлэн батлагдсан. Энэ хуулийн үзэл баримтлал, зарчимд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг нийцүүлэх шаардлага бий болсон Иймд Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа” хэмээн дурджээ.

 

Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 6 бүлэг, 24 зүйлтэй. Төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар сонголт хийлгэх шаардлага гарсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулна.

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэг удаагийн санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулахаар тусгасан байсан. Энэ нь зарчмын шинжтэй томоохон асуудлыг шийдвэрлэхэд хүндрэлтэй байдаг байна. Тиймээс санал асуулга явуулах асуудлын тоог тухайн санал асуулга явуулах эрх бүхий этгээд шийдвэрлэхээр төсөлд тусгажээ. Мөн Ард нийтийн санал асуулгыг хуульд заасан арга хэлбэрээс гадна цахим хэлбэр /гар утас, цахим сүлжээ зэрэг/-ээр явуулахаар тусгасан аж.  Гадаад улсад байгаа иргэдээс ард нийтийн санал авах өдрийг УИХ тогтоохоор заажээ.

 

Энэ хуулийн төслийг байнгын хорооны гишүүд хэлэлцэхийг дэмжсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Eh oronch:
Ardchilsan namin gishuun nar ugaasaa teneguud zailtai hulgaich nar mon
2016-01-28
Зочин:
arhiny soliotoi hun shuu narkozyn emnelegt yavuul
2016-01-27
zzzz:
Hohoho harin thhh
2016-01-27
zochin:
boli boli.Hiirhiil. Syyldee soliorchih ium aa.
2016-01-27
Зочин:
Батбаяр гэгч энэ эргүү амьтан одоо болиосой билээ
2016-01-27
zzzz:
Hohoho harin thhh