Улаанбаатар
Үйлчилгээний газарт гар утсаа хямгад
2016-1-27

Үйлчилгээний газраар үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна. Өчигдөр Драмын театрын хажуу талын "KFC” түргэн хоолны газар болон "Хан-Уул” зоогийн газраар үйлчлүүлж байгаад гар утсаа алдсан иргэдийн мэдээллийн дагуу шалгаж, хэргийг шуурхай илрүүлжээ.

 

"KFC” түргэн хоолны газрын үйлчлүүлэгчийн “Samsung Note” гар утсыг Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хооронд суух хаягтай 13 настай, эрэгтэй Э бусадтай бүлэглэн хулгайлсан байжээ. Харин "Хан-Уул" зоогийн газарт алдагдсан “Samsung Note” гар утсыг 24 настай, эрэгтэй Ж бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлсэн байна.

 

Эдгээр хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ. Иргэдийг үйлчилгээний газраар үйлчлүүлэхдээ гар утас болон бусад үнэт эд зүйлээ ил тавихгүй байх, халаас, цүнх зэрэг найдвартай газарт хямгадаж байхыг анхааруулъя. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
mgl:
adgiin nowshnuudiin tsaraig n sain tawij baigaach ee !!!!!!!!!!!!!!!!
2016-01-27