Тууштай тэмцэгч нас баржээ
2016-01-28

Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхийг эсэргүүцэн АНУ-ын нийслэл Вашингтон хотноо байрлах Цагаан ордны дэргэд майхан барьж, 35 жил амьдарсан Консепсьон Пиччиотто 80 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрээр Цагаан ордны дэргэд нас бараагүй хэмээн албаныхан уламжилжээ. Биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 2010 оноос эхлэн Кончитад байрлах “Нарлаг ахмад” хэмээх ахмадын асрамжийн газарт амьдрах болсон юм.

 

 

“АНУ-ын агуу тэмцэгч эмэгтэй энэ сарын 25-ны 11.00 цагт Цагаан ордны тэргүүн Барак Обамад хандан захиа явуулсныхаа дараа таалал төгссөн” хэмээн асрамжийн газрын захирал ярьжээ.

 

1981 оны есдүгээр сараас хойш тэмцэгч эмэгтэй өөрийн хамтрагч Уильям Томасын хамтаар Цагаан ордны эсрэг талд байрлах Лафайетын талбайд суулт зарлаж, олон жилийн турш майхантай эсэргүүцэл зарласан билээ.

 

Томас 2009 онд таалал төгссөн бөгөөд Вашингтоны удирдлагууд Пиччиоттог албадан асрах газарт хүргэжээ. Өнөөг хүртэл тэмцэгчийн майхан болон лоозон зэрэг Лафайетын талбайд байршдаг юм. Түүнийг амиа алдсны дараа дэмжигчид нь тайван жагсаал зохион байгуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин