Аппараттай шүдийг хэрхэн арчлах вэ

Америкийн “www.wikihow.com” сайт аппараттай шүдийг угаах, арчлах аргаас нийтэлжээ.
Алхам №1
Шүдний гажигийг засахын тулд зориулалтын аппартыг урт хугацаагаар зүүдэг. Аппарат зүүсэн үед ярих, хоол идэхэд хэцүү байдаг. Уг аппартыг хамгийн багадаа 1-1.8 зүүдэг билээ. Аппарат зүүсэн өдрөөсөө та амны хөндийгөө сайтар арчлах хэрэгтэйг сана. Зөөлөн үстэй сойзыг сонгоорой. 100 хоногт нэг удаа сойзоо шинэчлээрэй.
Алхам №2
Нэг удаагийн угаалтаар чигчий хурууны хумс шиг хэмжээтэй шүдний оо хэрэглэж заншаарай.
Алхам №3
2-3 минутын турш шүдээ угаах хэрэгтэй.
Алхам №4
Шүдээ оогоор угаасны дараа зориулалтын утсаар шүднийхээ завсар дахь хоолны үлдэгдэл зэргийг цэвэрлэ.
Алхам №5
Дараа нь ам зайлагчаар 3-4 минут амиа зайлах хэрэгтэй. Мөн шүдний аппарттай үедээ хатуу чихэр, резинэн чихэр болон халуун ногооноос татгалз.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ