Улаанбаатар
Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлаар МАН завсарлага авлаа
2016-1-28

УИХ-ын нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ҮХЦ-ийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж байгаа юм.   ҮХЦ-ийн гишүүн Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан  УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ҮХЦ-д өөрийн чинь асуудал явж байгаа.  Энэ асуудлыг шийдсэний дараагаар хурал удирдах хэрэгтэй. Эрх ашгийн зөрчил гарна. Энэ их хурал арай дэндэж байна. Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нарын үед ч ийм фашист ажиллагаа явагдаж байгаагүй шүү.  Та нар энэ танхимдаа хонхны дуугаа нэг дуугаргах цаг болжээ. Энэ асуудлыг хойшлуулж өгөх санал гаргаж байна” гэлээ.

 

Мөн гишүүн Я.Содбаатар “УИХ-ын дарга хурал зохион байгуулах үүрэгтэйгээс биш гишүүний бүрэн эрхэд халдаж болохгүй. УИХ-ын дарга хууль зөрчиж байна” гэлээ. Үүний дараагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Зөвлөлийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлыг тогтоох. Нам эвслийн бүлгийн саналыг харгалзан чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг, даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэн тухайн долоо хоногийн асуудлыг тогтооно гэсэн.  Гэтэл энэ асуудал УИХ-ын дэгийн тухай хууль, оруулж ирсэн асуудал нь хууль зөрчсөн учир завсарлага  авч байна. ҮХЦ-ийн гишүүнийг өөрөө хүсэлт гаргаагүй бол бүрэн эрхийн хугацаанаас нь өмнө эргүүлэн татахыг хориглодог. Эрх бүхий байгууллага хууль зөрчсөн нь тогтоогдоогүй. УИХ-ын болон хуралдааны хууль зөрчиж байгаа учраас ажлын тав хоногийн завсарлага авч байна гэв.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Тэр Сугарууд нь З.Энхболдын баруун гар болцон юмшивдээЭргүүлж татахдаа тулсан бол Сугар,ПОчирбатуудыгаа хаана хийх гээв.Энхболд гээч бяцхан амьтан бүүр солиорч хөрөнгө албан тушаал хоёртоо сагжээ.Эргэх хорвоо гэж байдгыг мартлаа гэжүү??Ардчилал гэдэг өвчин ДОХ-оос дор бололтойдоо янз нь.
2016-01-29
Зочин:
Ene Amarsanaa chin AN iin anhnii gishuudee biz de yamar aiimaar daranguilal yavagdaad bna aa
2016-01-28
Говийн өвгөн:
Улсын их хурлын дарга хууль зөрчөөд байхад монгол оронд хууль хэрэгжих үндэс алга даа
2016-01-28
Батэрдэнэ:
Хуулиа мэдэхгүй байж хол очиж хуц