Гахайн ханиадаар 22 хүн амиа алджээ
2016-01-28

ОХУ-ын иргэдийн 37 хувь нь гахайн ханиадын халдвар авсан талаар албаны хүмүүс мэдээллээ. Тэгвэл уг ханиадны улмаас Санкт Петербург хотноо 22 хүн амиа алдсан талаар “TASS” агентлаг уламжлав.

 

Уг үйл явдалтай холбогдуулан тус хотын захирагч ирэх сарын 1-нээс эхлэн бүх сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг гаргажээ. Мөн бага сургуулийн сурагчдын амралтыг дахин долоо хоногоор сунгасан байна.

 

Хотын эрүүл мэндийн төвийн ажилчид иргэдэд амны хаалт болон гахайн ханиадаас урьдчилан сэргийлэх гарын авлага зэргийг тарааж эхэлжээ.

 

Улсын хэмжээнд тус томууны улмаас 80 хүн нас барсан байна. Москва хотноо тус томуугийн халдвар авсан 12 мянган хүнийг тусгаарлажээ. Москва хотын 828 сургууль, 602 цэцэрлэг болон 15 тусгай сургууль хаалгаа бариад байна. Мөн Ерөнхийлөгч В.Путин томоохон хотуудад хөл хорио тогтоосон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин