Төмсний зураг сая доллароор зарагджээ

Ирландын гэрэл зурагчин Кевин Абошийн авсан төмсний зураг 1.8 сая ам.доллароор зарагдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Абош 20 гаруй жил зөвхөн олны танил эрхмүүдийн хөрөг зургийг авдаг байжээ. Тэрбээр дээрх үнэд хүрсэн төмсний зургийг Парис дахь гэртээ авсан байна.
Уг зургийг үзэсгэлэнд тавих үед нэр болон гадаад төрхөө нууцалсан нэгэн эрхэм зургийг худалдан авах санал тавьжээ. Ердийн төмсний зураг ийнхүү үнэд хүрсэн шалтгааныг гэрэл зурагчин “Олон хүнсний ногоо дундаас би төмсийг онцлохыг хүссэн. Энэ төмсийг хураан аваад удаагүй байхад нь фото хальснаа буулгасан” гэжээ.
2010 онд зурагчний авсан хатсан цэцгийн зураг мөн 500 мянган ам.доллароор зарагдаж байжээ. Зургийн нэр “Хүчирхийлэл” аж.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ