Лопез сүй тавиагүй
2016-01-28

Дуучин Женнифер Лопез болон бүжигчин Каспер Смарт нарыг сүй тавьсан хэмээн “TMZ” сайт саяхан мэдээлсэн билээ. Тэгвэл энэхүү мэдээллийг дуучин эмэгтэй үгүйсгэсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Лопез өчигдөр Америкийн шүтээн шоуны хөтлөгч асан Риан Секретийн хөтлөн явуулдаг “KIIS-FM” радиод ярилцлага өгөх үеэрээ “Бид сүй тавиагүй. Энэ бол ташаа мэдээлэл. Өнгөрсөн жилүүдэд бидний харилцаа ямар байсан яг түүн шигээ байна. Өөрчлөлт гэж үгүй” хэмээсэн байна.

 

Хөтлөгч дуучнаас “Хэрвээ гэрлэх санал тавибал та яах вэ” хэмээн асуухад тэрбээр “Мэдэхгүй юм. Үнэхээр жаргалтай байх эсэхээ сайн хэлж мэдэхгүй байна” гэж хариулжээ.

 

Лопез 46 настай бөгөөд найз залуугаасаа 18 насаар эгч юм. Тэрбээр өмнө нь гурван удаа гэрлэж байсан бөгөөд Эмма, Макс гэх ихэр хүүхэдтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин