Үзэгчийн хүсэлтээр сахлаа хусчээ
2016-01-28

Жүжигчин Жош Бролин хөтлөгч Жемми Фаллоны “The Tonight Show”-д оролцох үеэрээ фэнийхээ хүсэлтээр сахлаа хуссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. 47 настай жүжигчин сүүлийн хоёр жил сахлаараа гангарсан байна. Харамсалтай нь нэвтрүүлгийн үеэр холбогдсон фэнийхээ хүсэлтээр сахлаа хусахаас өөр сонголтгүй болжээ.

 

Сахлаа хуссаныхаа дараа жүжигчин эр “Үнэхээр харамсалтай байна. Уг нь сахалдаа их хайртай байсан юм” гэж хэлжээ. Нэвтрүүлгийн дараа үзэгчид жүжигчинг сахалгүй байхдаа “илүү сайхан, залуухан харагдаж байна” хэмээн интернэтэд бичсэн байна.

 

Жорж Клунигийн гол дүрийг бүтээж буй инээдмийн “Цезерь” гэх кинонд тэрбээр туслах дүр бүтээж буй юм. Уг бүтээл ирэх тавдугаар сарын 17-нд нээлтээ хийх аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин