З.Нарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
2016-01-28 16:12

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

 

УИХ-ын дарга З.Энхболд санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хэмээн гишүүдэд танилцуулсан юм.

 

Тэрбээр, санхүүгийн зохицуулах хорооны дарга УИХ-ын  Сонгуулийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ оны өмнө ирүүлсэн. Түүний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны даргаас асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь З.Нарантуяаг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин