Асуудлыг хүч түрэн шийдэж болохгүй
2016-01-28

УИХ дахь МАН-ын бүлгээс зохион байгуулдаг "Морин цаг" уулзалтад УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Я.Содбаатар нар оролцлоо. Тэд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанааг чөлөөлөх асуудлыг УИХ хууль зөрчин хэлэлцэж буйг эсэргүүцэж, МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаа тайлбарлав.

 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар "Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөхийг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар зохицуулдаг. Уг  хуулийн 5.3-т "Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, эсхүл шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл оногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно" гэсэн заалттай. Эрх  баригчид энэ хуулийг болон УИХ-ын Дэгийн тухай хуулиудын холбогдох олон заалтыг зөрчиж, хүч түрэмгийлэн асуудлыг шийдэж байгаа нь Үндсэн хуулийн цэцийг гартаа авах гэсэн бусармаг үйл ажиллагаа гэдэг нь илэрхий байна. Шуудхан хэлэхэд Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийх гэж байна.УИХ-ын  Хууль зүйн байнгын хороо УИХ-ын Дэгийн тухай хуулийг зөрчиж асуудлыг яаравчлан хэлэлцэж, нэгдсэн чуулганд оруулж байгаа нь Үндсэн хуулийн цэцээр дамжуулж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авахыг санаархаж буй үйлдэл . Дээр нь нэр бүхий иргэдийн гомдлоор  УИХ-ын даргын нэр дээр Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байгаа. Ийм нөхцөлд Цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын дарга хурал удирдах нь сонирхлын зөрчил үүснэ. Эдгээр олон ноцтой асуудлаас болж МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл "УИХ ба Үндсэн хуулийн цэцийн хоорондын маргаан сүүлийн нэг сарын турш үргэлжилж байна. Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн манаач гэдэг утгаараа УИХ-аас өндөр эрх хэмжээтэй байгууллага. Цэц, УИХ хоёрын эрх хэмжээ өөр, өөр хуулиар зохицуулагдсан байдаг. Гэтэл сүүлийн үед УИХ-аас Үндсэн хуулийн цэцэд хандаж буй хандлага  нь Үндсэн хуулиа илт зөрчсөн,агуулгаас  нь гажсан байдалтай болж байгаа нь айдас төрүүлж байна. УИХ Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлахдаа Цэцийг Үндсэн хуулийн шүүх гэсэн байдлаар ойлгуулж, асуудалд хандсан. Угтаа бол Цэц шүүх биш. Ингэж Үндсэн хуулийн асуудалд хүртэл хүч түрсэн байдлаар хандаж хэрхэвч болохгүй" хэмээн байр сууриа илэрхийлэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Батэрдэнэ:
Үндсэн хуулинд төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ гээд заачихсан байхад томилгооны 9 дуракыг төр гээд байдаг цайрсан МАНгарууд байна даа. МАНгарууд та нар цэцтэй хуйвалдаж эрх зүйн шинэчлэлийг, ипотекийн зээлийг зогсоох гэх мэтийн тэнэг балай юм их хийсэн. Одоо бүр УИХ-ийн хууль тогтоох эрхэд халдаж цэцийн хуулинд оруулсан өөрчилөлтөнд хууль хүчин төгөлдөр болоогүй байхад хэрэг үүсгэх, дээд шүүх, уих 2-д цэцийн дарга нь зааварчилгаа явуулах зэргээр хэт даварсан, төрийн эрхэнд халдсан үйлдэл явуулж байна.
2016-01-28
за яасан:
Өвөө яасан гэнээ бас завсарлага дэмбэрэл болох гээ юу, хажуудах хүүхдүүдээ боль МАНаа бод гэж хэлээч
2016-01-28
за яасан:
Өвөө яасан гэнээ бас завсарлага дэмбэрэл болох гээ юу, хажуудах хүүхдүүдээ боль МАНаа бод гэж хэлээч
2016-01-28
за яасан:
Өвөө яасан гэнээ бас завсарлага дэмбэрэл болох гээ юу, хажуудах хүүхдүүдээ боль МАНаа бод гэж хэлээч
2016-01-28
Zochin:
Temuujin hulgaichiin teneglel. Bas gadnyhny zahialga gej hardahad ch hurgej bn.
2016-01-28