МАН-ынхан жүжиглэхээ больчих
2016-01-28

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны гишүүд энэ асуудлыг 100 хувийн ирцтэйгээр хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон ажлын хэсэг хариулж байна.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: 

-Оюутолгойд хийсэн шалгалтад зөрчил гарсан. Зөрчлийг арилгасан уу. Хэзээ эдийн засаг сэргэх бололцоотой байна вэ?

 

“Эрдэнэ Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан:

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2009 онд байгуулагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээг тогтворжуулан хуулийн орчин байдаг. Засгийн газраас оруулсан шалтгалтын үр дүнгээр тогтворжуулсан хуулийг сайн ойлгоогүйтэй холбоотой. Хуулийн дагуу хэрэгжүүлээд явж байгаа.

 

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Ажлын хэсгүүд ажилласан. Гэрээнд гарын үсэг зурсан асуудал хууль тогтоомж зөрчигдөөгүй. Улс төр бага хийгээд засаг, төрийг тогтвортой байлгавал эдийн засаг өөрөө сэргээд явчих бүрэн бололцоотой. Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хуульзүйн чадамжтай, ажлаа бүрэн хийгээд явж байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Уянга:

-Өнөөдөр бидэн мөнгө хэрэгтэй байна. Гэтэл Оюутолгой төсөл нийт хөрөнгө оруулалт нь 8.4 тэрбум төгрөг хөрөнгө. Бидний барих ёстой тоо нь 5.1 тэрбум төгрөг. Зардлын дүнг шаардлагатай хэмжээнд тайлбарлагдсан. Талуудын хооронд үл ойлголцол байхгүй гэж Дубайн гэрээг үзэглэсэн.

 

“Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүн Д.Ганболд:

-Бид хоёр зүйлийг салгаж ойлгох ёстой. Нэг нь зөрчил, нөгөөх нь хэтэрсэн зүйл. Олон хүмүүсийн оролцоотой шалгалтын явцад давхар шалгалт явсан. Хэтрэлт нь 1.4 сая ам.доллар юм. Зөрчил гэж үзсэн зүйлдээ тохирсон татвараа нөгөө тал төлж дуусна.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд:

-Сөрөг үзэгдлийг даван туулах арга хэмжээ авахгүй байна. Н.Алтанхуягийн үед Засгийн газар хямарсныг та онцлоод хурдан арга хэмжээ авах ёстой гэж байсан. Өнөөдөр эдийн засгийн үзүүлэлт буурсан. Засгийн газар кабинетийн зарчмаар ажиллах учиртай. Засгийг АН болон “Шударга ёс” эвсэл бүрдүүлж байна. Гэтэл өнөөг хүртэл ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хамтарч ажиллаж байгаа эвсэлтэй хэр хэл амаа ололцож ажиллаж байна вэ?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

-Засгийн газрыг ямар үндэслэлээр огцруулдаг. Ямар үндэслэлд гишүүд гарын үсэг зурсныг та сайн мэднэ. Өнөөдөр гарын үсэг зурсан 19 гишүүн ганцхан үндэслэлээр гарын үсэг зурсан. Монголын том мега төсөл явж байхад Засаг огцруулах төсөл тавьж байгаад гайхаж байна. Гуяа дагаад хүзүү гэдэгтэй адилхан янз бүрийн зүйл асууж байна. 2009 оны санхүүгийн хямралыг МАН, АН хамтарч давж гарсан. Өнөөдөр мөн дэлхийн санхүүгийн хямрал нүүрлэсэн байна. Түүнээс биш  засаглаж байгаа намаас шалтгаалаад  хямраад байгаа юм биш.  Шадар сайдын ЭМС-ын сайдын асуудлыг хавсраад явж байгаа. Засгийн асуудлыг хэлэлцсэний дараагаар ЭМС-ын асуудлыг албан ёсоор оруулж ирнэ.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-УИХ хуулиар тоглож байна. Танай Засгийн газар хүүхдийн мөнгөнөөс зорилтот бүлгийг хасна гэсэн. Гэтэл төсөв батлаад 40 хоносны дараа хүүхэд бүрт мөнгө өгнө гэж өөрчлөлт оруулахаар ярьж байна. Та нар үг сонсож сур. Ийм Засгийн газар байж болох уу. Ингэж л асуудлыг хэлэлцэж байна шүү гэлээ. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуудлыг ярь. Засгийн газрыг огцруулах асуудлыг Дубайн гэрээг үндэслэн тавьсан” гэдгийг тайлбарлаж байлаа. 

 

УИХ-ын гишүүн Г.Батхүү “УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүн бүр үг хэлнэ. Тиймээс одоо санал хураалт явуулъя” гэсэн санал гаргасан юм. Гэвч үүнийг гишүүд эсэргүүцлээ.

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Манай Ардын нам буурьтай хүчин. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайдыг огцруулах санал тавьчихаад хамаг зүйлийг хамж шимж ярихаа боль. Сайханбилэг хариуцлагаа хүлээ. Д.Ганболд та хойшоо ухарсан байна лээ, эхэн үедээ идэвхтэй ажиллаж байсан. Монголын төрд зөв жишиг тогтооё.  Харин өнөөдөр бидэнд энэ бүхнийг тогтоох боломж байхгүй.  МАН-ынхан одоо больё. 3 жилд Засгийн газрыг 3 удаа бужигнуулж байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах цаг, асуудал ч биш. Одоо удахгүй сонгууль болох гэж байна. Намайг томилогдсоныхоо дараа огцруулна гэж байхад манайхан аваад үлдсэн. Дараагаар нь огцруулж санаа амарсан байх. Та нар Ч.Сайханбилэгтэй хүзүү сээрээрээ тэврэлдэж 7-8 сар явчихаад гарангуутаа огцруулна гэхээ боль. МАН-ынхан жүжиглэдгээ больчих. Яах гэж Засагт орж бүтээн байгуулалт саатуулсан юм бэ. Та нар  саналаа татаад авчих хэмээлээ.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Алтанхуяг бол лидер мужик
2016-01-29
Зочин:
МАН-пиздаакууд дандаа ийм хогийн юм хийж байдаг
2016-01-29
Buyanaa:
zass surjignehee l baichihldaa
2016-01-29
zz:
Zailgaa lalruudaa buuzaagad 92 ond irchlee
2016-01-28
Хангир:
МАН өөрсдөө 25 жилийн 18-д нь төр бариад юу хийсэн юм бэ?Орон сууц хувьчлахад болохгүй л гэж байсан. мал хувьчлахад болохгүй гэж байсан, газар өмчлүүлэхэд бүр болохгүй гээд тас гүрийж байсан бүлэглэл. өөрсдөд нь хийсэн юм тун бага даа. Сү.Батболдын засгийн газар ард түмэндээ нэг их юм өгдөг юм болоод хүн бүрт 1500000 төг өгнө гэсэн амлалтаа биелүүлэх гэж мөнгө ямарч бодлогогүй цацаж элийрснээс үүдэн Монгол орноо ийм байдалд оруулсан шүү дээ.
2016-01-28
Shuud -Ogzruulah Estoi Shuu !:
Ch.Saihanbilegiig Ogzruulah Estoi Shuu ! Dubain - Mash Noztoi Geree Baiga Shuu !
2016-01-28
Buyanaa:
zass surjignehee l baichihldaa