“Шангри-Ла”-д гал гарсан хэргийг шалгаж байна
2016-01-29

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шангри-Ла” барилгад гал гарсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

 

Өчигдөр 11:46 цагийн үед тус барилгын тавдугаар давхрын зүүн хэсэгт шатны хонгилын өрөөнд гал гарч шалны дулаалгын хөөсөнцөр материал шатсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан юм.

 

Галын шалтгааныг тогтоохоор мэргэжлийн байгууллагын шинжээчид ажиллаж байгаа аж.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин