П.Орхон алдарт Каори Ичог ялж, ”Алтан Гран при”-д түрүүллээ
2016-01-30

Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээн өчигдөр ОХУ-ын Красноярск хотод эхэлсэн. Энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд Монгол Улсын тамирчин П.Орхон, Японы алдарт бөх олимпийн гурав, дэлхийн 10 удаагийн аварга Каори Ичог 10:0 онооны харьцаатайгаар ялж, түрүүллээ.

 

Олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон гайхалтай, дайчин барилдааныг үзүүлж, алдарт бөхийг буулган авч, эх орныхоо төрийн дууллыг И.Ярыгиний нэрэмжит  “Алтан Гранпри”-н дэвжээнд эгшиглүүлж, Красноярскийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандууллаа. Тэрбээр энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээндээ 58 кг-ын жинд шилдгүүдийг ялж түрүүлсэн юм. "Алдар" спорт хорооны тамирчин П.Орхоны багш Ц.Хосбаяр, Ц.Цогтбаатар нар билээ.

 

Мөн өчигдөр  эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа, 58 кг-ын жинд С.Цэрэнчимэд, Б.Шоовдор, 69 кг-ын жинд Ш.Түмэнцэцэг нар хүрэл медаль хүртсэн юм.

 

Барилдааны бичлэгийг хүргэж байна.

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Эрхээ:
Ид допинг хэрэглээд эхэлж байсан үе нь байна даа
2018-11-07
спорт дэмжигч:
дасгажуулагчидын анхааралд . эхлээд онгир дараа нь дүгнэлт хий олимпын жил насны зөрөө хэд билээ . хэзээ нэгэн цагт зайгаа тавих цаг нь ирнэ . бүү онгир манай спортын баримтлагдаг зүйл бага амьжилтан бүү бахархах. наадах чинь сорил японы дэлхий мондог дахиад барилдуулах асуудал өөр болно шүү Орхон бөхийг судлана гэдгийг мэдэж бна уу чөлөөт холбоо дасгалжуулчын сэтгэл хөөрлөөр дараагын асуудал хэцүү шүү спортын мэргэжилтэн бичлээ
2016-02-01
Зочин:
Каори Ичог ялсан нь зүүд мэт санагдаж байна.
2016-01-30
зочин:
Өөртөө итгэлтэй байх сайхан юм. Ичо бол даанч хэтэрхий аварга шүү дээ.Түүнийг ялна гэхээр бараг аймшигтай. Бараг болмжгүй.Гэтэл монгол охин ялчихаж. Аймаар юм аа. Орхонд баяр хүргэе. Япон хүн маш няхуур, маш ажилсаг, өөрийнхөө дутагдлыг гаргуун засдаг онцгой чадвартай хүмүүс. Тиймээс Орхон дүү минь ,Ичо аварга олимпод танигдахгүй өөр болчихсон байж чадна шүү.Хичээгээрэй.
2016-01-30
Шийлэг:
Бэхи гэдэг хачин нэрттэ мал минь дандаа худлаа шааж байх юм. Красноярскт төрийн дуулал эгшилээгүй. Төрийн дуулал эгшиглэдэг тэмцээн чинь арай өөр категорийнх байдаг юм. Спорт бчидэг шүү ухаантай юм бол энэ зэргийн ялгааг мэдэж ав. Худлаа цээжний пангаар эргүүтэхээ боль мал минь
2016-01-30
Dash:
Yostoi PEEEEEE!!!!!!!!!!!!!!!!
2016-01-30