“Галзуу хурд 8”-ын зураг авалт эхэлжээ
2016-01-31

 

“Галзуу хурд” киноны наймдугаар ангийн зураг авалт албан ёсоор эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Өмнөх ангийн зураг авалтууд ихэвчлэн АНУ-д үргэлжилдэг байсан бол шинэ ангийн зураг авалтыг дөрвөн улсад хийхээр болжээ. Зураг авалт АНУ, ОХУ, Исланд, Куба улсад болох гэнэ.

 

Найруулагч Ф.Гэри Грей “Ирэх оны дөрөвдүгээр сарын 12-ны 12.00 цагт шинэ ангиа үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна. Мэдээж хэрэг жүжигчид олон саад бэрхшээлтэй нүүр тулна. Мөн уг кинонд кино түүхэнд тохиож байгаагүй том дэлбэрэлт болно. Сэтгэл догдолж байна” хэмээн “AFP” агентлагт ярьжээ.

 

Москвагийн удирдлагууд шинэ ангийн зураг авалтыг Орос улсад хийх зөвшөөрөл олгоогүй байгаа гэнэ.

 

“Галзуу хурд 7” зөвхөн Америкаас 300 сая ам.долларыг олсон бол олон улсаас 1.4 тэрбум ам.долларын ашиг олжээ. Шинэ ангид амиа алсдан, жүжигчин Пол Уолкерийн ганц ч дүрс, зураг орохгүй гэнэ.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өмнөх ангийн зураг авалтууд ихэвчлэн АНУ-д үргэлжилдэг байсан бол ... гэж юу гээд худлаа юм бичээд байгаам бэ өөрөө үзээгүй сонирхдоггүйм бол яах гэж ийм мэдээ бичдийн ??
2016-02-01