Дүрвэгсэд рүү халдахаар төлөвлөжээ
2016-01-31

 

Шведийн нийслэл Стокгольм хотын цагдаагийнхан дүрвэгсэд рүү халдахаар төлөвлөж байсан бүлэг этгээдийг саатуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бүлэг этгээдүүд өнгөрсөн баасан гаригийн орой Стокгольм хотын төвд цугларч, дүрвэгсдийн байршиж буй газар руу явах гэж байхдаа саатуулагджээ. Баригдсан этгээдүүд бүгд хар хувцас болон нүүрэндээ хар багаар жигдэрсэн байжээ.  Мөн нэгжлэгийн явцад тэднээс хутга, цаасны хутга зэргийг хураан гэв. “Цагдаа нарыг ирэх үед эрчүүд эсэргүүцэл үзүүлж, нэг цагдаагийн биед гэмтэл учруулсан” хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.

 

Уг хэрэг явдлаас долоо хоногийн өмнө Мальдальн хотноо байрлах “Дүрвэгсдийг хүлээн авах” төвийн ажилтан  Мисс Мезер гэгч Сомаль улсаас цагаачлан ирсэн Халийф Нуурын гарт амиа алдсан билээ. Х.Нуурыг санаатай аллага үйлдсэн хэмээн  буруутгаж буй юм. Энэхүү дуулианы дараа тус улсын удирдлагууд 80 мянган дүрвэгсдийг нутаг буцаахаар шийдвэрлэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochn:
buh mongolchuud bishee bichig barimtguichuudiig
2016-01-31
Kimoo:
Mongolchuudad haritsangui gaigui handdag yum shuu. Yagaad gevel Mongolchuud ajil olood hiicheh yum bol muruuruu ulsuud gedegiig mednee. Busad ornii haruud haltaruud shig har tamhi hunii naimaa ntr hiideggui humuus shuu
2016-01-31
mongol zaluu:
za udaxgui baruun evropooc bux mongolchuudiig ex oron luuni butsaax bolnoo
2016-01-31