Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2016-01-31

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталсан “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж өргөдөл, мэдээлэл ирүүлсэн билээ. Тэдгээрийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнгөрөгч баасан гаригт боллоо.

 

Уг хуралдаанаар “Эдийн засгийн ил тод байдлын дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ын 2.1.1 дэх заалтын ““нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байхыг;” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц  гаргалаа.

Shuud.mn
Сонин хачин
Өмгөөлөгч Т.Баярсайхан:
Төрийн байгууллага, албан тушаалтан гэм бурууг тогтоодоггүй, гэм бурууг шүүх л тогтоодог бус уу???, Түүнчлэн шүүхийн эцсийн шийдвэр гартал татварын актыг өрөөр бүртгэдэггүй шүү дээ. Шударга шүүхээр шүүлгэх, шүүхээс гэм бурууг тогтоогоогүй байхад маргаж байхад гэм бурууг тогтоосон мэтээр ньҮХ-д заасан иргэний эрхийг ЗГ-ын тогтоолоор зөрчлөө. Мэдээлэл гаргагч иргэд ҮХ-ийн 16-р зүйлээр гомдол гаргаагүй юм билээ. Сурвалжлагч ҮХ-ийн ямар,ямар заалтаар хэрэг үүсгэн шалгасныг бичсэн бол зөв байх байлаа. Хурал дээр нь суугаагүй тул бүрэн гүйцэт ойлголт аваагүй байна. Ер нь хуульд байхгүй санааг гаргаж нэмж, тайлбарласан. ҮХЦ дээр маргаснаас ҮХ-ийн өөр заалтаар маргаан гарах магадлалтай шүү.
2016-01-31
зочин:
news сйат дээр Цэц Харанхуй дээрээ дарангуй гэсэн нийтлэл гарчиж. Цэцийг дэлбэ муулж ард түмний тархийг угаасан энэ нийтлэлд сэтгэгдэл бичсэн чинь дор админ нь дорно нь арчиж байна. Уг нь ямар нэг бүдүүлэг үг хэллэг огт хэрэглээгүй, жирийн иргэн хүн сэтгэгдэл бичих гэхэд хөлсний хүмүүс нь хянаад дор нь арилгаж байна.
2016-01-31