Цагдаагийн алба хаагчид хүний амь аварчээ

Цагдаагийн алба хаагчид гал түймрээс хүний амь аварчээ. Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо "Баянголын ... тоотод гал гарч байна" гэсэн мэдээлэл өнгөрөгч ням гарагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэв журмын цагдаа Н.Барбаатар, дэд ахлагч Г.Чингис нар ажиллажээ.
Тус тоотын “....” хүнсний дэлгүүрт гал гарч, иргэн Б /эрэгтэй, 52 настай/, А /эрэгтэй, 12 настай/ нар угаартсан байсныг цагдаагийн алба хаагчид авран гаргасан байна. Гал түймрийг Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраажээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ