Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллав
2016-02-01 11:02

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат /2016.01.30-31/-ний өдрүүдэд  Баянхонгор аймагт ажиллав.

 

 

Тэрээр Баянхонгор аймагт ажиллах үеэрээ Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоолууд болон хэлэлцэж буй төслүүдийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өглөө. Түүнчлэн орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагын мэргэжилтнүүдийн сургалтад оролцож холбогдох хуулиудын талаар танилцуулав.

 

 

Байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ, Улсын Их Хурал дээр хүүхэд, гэр бүлтэй холбоотой чухал хуулийн төслүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд удахгүй батлагдана. Тиймээс гэр бүл болон хүүхдийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын талаар сайтар мэдээ, мэдээлэлтэй байж өрх, иргэн бүрт хүрч ажиллан сурталчлах хэрэгтэй гэлээ. Мөн Эрүүгийн хуулинд хүүхдийн асуудлыг маш тодорхой зүйл заалтаар оруулсан гээд хүүхэдтэй ажилладаг болон хүүхдийн асуудал эрхлэн ажилладаг хүмүүс бол сэтгэл зүйч байх хэрэгтэйг онцлов.

 

 

Мөн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат Баянхонгор аймагт ажиллах үеэрээ, тус аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв Баянхонгор политехник коллеж болох нээлтийн арга хэмжээнд оролцлоо.

 

 

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нь 1963 оны 7 дугаар сард “Барилгын сургууль комбинат” нэртэй байгуулагдсан бөгөөд эдүгээ 53 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Тус төв нь эсгий урлал үйлдвэрлэлийн технологич, цахилгааны тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан, барилгын өргөн мэргэжил, барилгын засал чимэглэл, сантехникч, үс засах урлагийн технологич, мужаан, оёдол эсгүүр зэрэг 14 төрлийн нарийн мэргэжлээр сургалт явуулдаг байна.

 

 

 

Политехник коллеж болсноороо үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техникч, барилга угсралтын техникч, цахилгааны техникч, аюулгүй ажиллагааны техникч мэргэжлээр дипломын болон баклаврын дипломтой төгсөх боломжтой болж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд Хөдөлмөрийн сайдын зөвлөх Ч.Даваабаяр, аймгийн удирдлагууд, тус сургуулийн ахмад багш, ажилтнууд болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцсон юм.

 

 

Мөн энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 100 болон түүнээс дээш настай ахмадуудад хүргүүлдэг мэндчилгээ, гарын бэлгийг гардуулав.

 

 

Баянхонгор аймгийн иргэн 101 настай Х.Дорждулам, 103 настай Г.Думбаа, 102 настай Ш.Доржпалам, 103 настай Ч.Цэнд нарт гардуулан өглөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манай Баянхонгорчууд ийм тэнэг хүнийг сонгож л байдаг . Сонин шүү.
2016-02-01
Зочин:
КККК БИДОН ГАНБАА ХОЧТОЙ БОЛСОН. ҮНЭН ДҮП ГАР. 40 ИЙН БИДОН ДЭЭЭР ЗУРГАА БУУЛГААД АЙЛУУДААРА ТАРААСАН БАЙГААН. КККККККККККККК
2016-02-01
иргэниргэн:
женког дагаж салбагнаж байгаад гишүүн болчихоод цор цор гэдэг болсон байна лээ. мангар бацаан
2016-02-01