Бекхэм охиноо жүжигчин болгоно
2016-02-01

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм Британийн “GQ” сэтгүүлийн шинэ дугаарыг чимж, ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр охин Харперийг олон улсад танигдсан жүжигчин болгохыг хүсдэг талаараа ярьжээ.  

 

Бекхэм “Би охиноо уран бүтээлч болгохыг хүсч байна. Яг л ээж шигээ олон улсад танигдсан нэгэн болоосой хэмээн хүсдэг. Мөн Бекхэмийн гэр бүлийн гишүүн “Оскар”-ын шагналтан болоосой хэмээн хүсдэг” гэж хэлжээ.

 

Харпер сонгодог бүжгээр хичээллэдэг бөгөөд удахгүй жүжигчний дамжаанд явахаар болсон гэнэ. Викториа охин болон хөвгүүдээ урлагаас хол байлгахыг хүсдэг тухайгаа ярьсан байдаг.

 

Сэтгүүлч “Хэрвээ таны зорилгыг эхнэр тань эсэргүүцвэл яах вэ” хэмээн асуухад тэрбээр “Бид удаан ярилцсан. Одоо хүртэл зөвшөөрөхгүй байгаа. Гэхдээ охиноо жүжигчин болгомоор байна. Эхнэр минь нэг л өдөр охиныхоо тоглосон киног үзэх болно” хэмээн хариулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин