Байнгын хороод хуралдана
2016-02-02

УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана.  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай,   Мөн Ерөнхийлөгчийн өргөн барьсан Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр төлөвлөжээ.  Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл болон  нууцын асуудал багтсан байсан.

 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан аар Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцэж,  Парис хотод 2015 оны 11 дүгээр сард болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хуралдааны талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонсох аж.  Харин  Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин