Кабул хотноо дэлбэрэлт боллоо
2016-02-02

Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт байрлах цагдаагийн хэлтсийн өмнө өчигдөр 15.00 цагийн орчимд хүчтэй дэлбэрэлт болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Дэлбэрэлтийн улмаас 20 хүн амиа алдаж, 29 хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авчээ. “Амиа алдагсад болон шархагсдын ихэнх нь цагдаагийн албан хаагчид” гэж  Дотоод хэргийн яамнаас уламжлав.

 

Уг халдлагаас хагас цагийн дараа талибанчууд олон нийтийн сүлжээгээр дамжуулан Кабулын халдлагыг захиалсан болохоо мэдэгдсэн байна. Талибанчууд өнгөрсөн сард Кабул хотноо таван удаа халдлага зохион байгуулж, 60  хүний аминд хүрчээ.  

 

Ерөнхийлөгч Ашраф Гани Кабул хотын хамгаалалтыг нэмэгдүүлэх зарлиг буулгажээ. Афганистан дахь “НАТО”-ийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Бриг Ген Вилсон “Уг халдлагын гол бай цэргийн албан хаагчид. Талибанчууд өөрсдийнх нь эсрэг буу чиглүүлсэн бүхнийг хороохыг санаархаж байна” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
12:
Yasan suirtsen uls we
2016-02-02