Месси бяцхан фанаттайгаа уулзана
2016-02-02

Цэнхэр, цагаан судалтай гялгар уутан дээр “Месси 10” хэмээн бичиж, өмссөн хүүгийн зураг өнгөрсөн сарын 6-нд фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн билээ. Уг зургийн эзэн хэн болох нь олон хоног мэдэгдэхгүй байсан юм. Месси хүртэл бяцхан фанаттайгаа уулзахыг хүсч буйгаа твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.

 

 

Месси “Үнэхээр сэтгэл гаргажээ. Энэ хүүг мэдэх хүн байна уу. Би хүүтэй уулзмаар байна” гэж жиргэжээ. Жиргээний дараа интернэт хэрэглэгчид хүүгийн эрэлд гарч, өнгөрсөн сарын 19-нд хэн гэдэг, хаана амьдардаг болохыг олсон байна. Хүүг Муртаза гэдэг бөгөөд таван настай аж. Тэрбээр аав, хоёр ахынхаа хамтаар Афганистаны нэгэн тосгонд амьдардаг юм байна.

 

Хүүгийн аав Ариф “AFP” агентлагт “Миний хүү хөлбөмбөгт их хайртай. Хүү минь үргэлж л Месси шиг алдартай хөлбөмбөгчин болохыг хүсдэг. Хөлбөмбөгийн өмсгөл авч чадахгүй учир ах нь гялгар уутан дээр Мессигийн нэр болон дугаарыг нь бичсэн” гэж ярьжээ.

 

Хүүгийн нэр, хаяг ил болсны дараа Месси бяцхан фанаттайгаа биечлэн уулзахаар болсон талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Гэхдээ Месси Афганистанд ирэх үү эсвэл хүү Испани улсад очих уу гэдэг нь тодорхойгүй байгаа ч тамирчин эр твиттерттээ “Бид уулзана. Тун удахгүй” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yasan ch huurhun yum. Minii huu shig jaahan amitan bna.
2016-02-03
зочин:
Ямар хөөрхөн юм бэ.
2016-02-03
Зочин:
Hazara mongol huu bna
2016-02-02